| Гадаад Иргэдэд Үйлчлэх Хэсэг \ Согог Зосал \ Хиймэл Түнхний Үе |
|
| Танилцуулга |
|
Үе орлуулах мэс засал хийлгүүлж буй өвчтөнүүд зохих хэмжээний зөвлөгөө мэдээлэл авсан байх шаардлагатай. Өвчтөнүүд хиймэл үений талаар тодорхой мэдээлэлтэй болж хиймэл үе хийлгүүлэхийн тулд юуг анхаарах, хиймэл үе хийлгүүлсний дараагаар мөн ямар дэглэм баримталж юуг анхаарах талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Хэдийгээр сүүлийн үеийн үений материалууд маш бат бөх чанартай болж буй боловч хиймэл үеийг илүү удаан илүү чанартай байлгах үүднээс тусгай дэглэм хэвшлүүдийг мөрдөж байх шаардлагатай. Мөн хиймэл үенд ямарваа нэг өөрчлөлт доголдол гарсан тохиолдолд цаг алдалгүй засаж янзлах хэрэгтэй.
|
| |
| Мэс заслын хугацаа |
|
Мэс заслын заалтууд ба шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд үе солих мэс ажилбарыг хийдэг. Голчлон түнхний тоталь артропласти хагалгааг хийдэг. Мэс заслын эмчилгээг оройтуулбал ноцтой хүндрэлүүд гарах аюултай.
|
| |
| Мэс заслын дараах санамжууд |
|
Мэс заслын дараагаар хиймэл үений байршил алдагдахаас сэргийлж өвчтөн нарийн гам барих ёстой. Түнхний үений тоталь артропласти хагалгаа хийлгэсний дараагаар 2-3 сар тусгай таяг хэрэглэж, мэс засал хийлгүүлсэн хөлөнд бага ачаалал өгөх ёстой. Эрт оношилгоо ба эрт эмчилгээ: түнхний үений тоталь артропласти мэс заслын дараагаар өвчтөн үе үе эмчид үзүүлж хянуулж байх хэрэгтэй.
|
| |
| Шинж тэмдгүүд ба Заалтууд |
.Өвдөлт
.Хөдөлгөөн хязгаарлагдах
.Урт богино хөл
.Суларсан хиймэл үе
.Хуучирсан хиймэл үе
.Халдвар авсан хиймэл үе
.Хэвийн байршлаа алдсан хиймэл үе
|