| Гадаад Иргэдэд Үйлчлэх Хэсэг \ Согог Зосал \ Хөл Шагайн Төв |
|
| Танилцуулга |

Хөл Шагайн Төвийн Танилцуулга
.Мэргэшсэн эмч нарын баг
.Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж багажууд
.Эмчилгээний цогц үйлчилгээ
.Тохь тухтай цэвэр орчин
|
| |
Гаднаас Бутлах Долгион Эмчилгээ (ESWT)
Гаднаас Бутлах Долгион Эмчилгээ нь электро-гидравлик даралтаар гаргаж авсан цахилгаан эсвэл цахилгаан соронзон долгионыг ашиглаж зарим эмгэг өвчнүүдийг эмчлэхэд ашиглагдаж байна. Уг цахилгаан соронзон долгионы нөлөөгөөр бодисын солилцоо, цусны эргэлт идэвхжих, эд эсийн нөхөн төлжилт түргэсэх, өвдөлт намдах зэрэг үйлчлэлтэй. Долгионы хүчийг нэмэгдүүлбэл илүү ургасан яс болоод ясжилтыг шимэгдүүлэх үйлчлэлтэй болно. Энэ багаж нь нилээд өртөг өндөртэй бөгөөд томоохон эмнэлгүүдэд тэр бүр байдаггүй сүүлийн үеийн багаж юм. Энэ багаж нь ялангуяа хөлийн улны өвдөлт, тохойн хөдөлгөөн хязгаарлагдах (захын эпикондилит), мөрний үений шохойжилт, хугарал үл бороолох үед хэрэглэхэд өндөр үр дүнтэй. Энэ эмчилгээ нь мэс засал хийлгүүлэхээс зайлсхийж буй архаг, удаан хугацааны өвдөлттэй өвчтөнүүдэд хэрэгцээтэй юм.
|
| |
Хөлийн улны даралтын багаж
Манай хөлийн улны даралтын багаж Бельги улсын RS Скан Интернационал пүүсийн дэлхийн хамгийн хурдан буюу 500 Гц/секунд хуртай багаж юм. Хөлийн улны даралтын хэмжих багажаар хөлийн улны даралт түүний хөдлөл зүйг өсгий газар шүргэхээс эхэлж өлмий газраас хөндийрөх хүртэл нарийвчлан судалдаг юм.
Хөлийн улны даралтыг хэмжих багажийг согог засал, нөхөн сэргээх засал, спортын анагаах ухаан, алхалт судлал, биомеханик зэрэгт өргөн ашиглаж байна. Хөлийн улны даралтыг нарийн хэмжсэнээр согог засалч эмч өвчтөнд онцлон тохирсон улны загварыг гаргах боломжтой болох юм. Ингэсний үр дүнд өвчтөн өөрт нарийн тохирсон эмчилгээний улавчийг хийлгүүлж хөнгөн шингэн зөв алхаж явах боломжтой болох юм.
|
| |
| Шинж тэмдэг ба Заалтууд |
.Хөлийн өвдөлт ба хэлбэр алдагдах
.Хавтгай тавхай
.Халлукс валгус
.Шагайны шөрмөс тасрах
.Хөл хугарах
.Клав хуруу
.Хаммер хуруу
.Хелоз
.Хөлийн архаг өвдөлт
.Хөлийн хэлбэр алдагдах
.Өсгийний арын өвдөлт
.Улны фасцит
.Ахилийн тендинит ба Ахилийн шөрмөсний урагдал
.Церебраль-палси клубхөл ба дотогшоо эргэсэн хөл
.Шагайны үений спортын гэмтлүүд
|