略過巡覽連結
 
 
Гадаад Иргэдэд Үйлчлэх Хэсэг \ Согог Зосал \ Түнхний үе солих мэс засал hip

Танилцуулга
Хиймэл үе
  Остеоартрит, буюу дегенератив артрит настай хүмүүсийн дунд элбэг тохиолдож байна. Өвчний эхний үе шатуудад мэс заслын бус эмчилгээ хийдэг ба өвчний хоёр дахь үе шатанд хиймэл үе суулгах мөн үений пластик мэс засал хамгийн оновчтой ба төгс эмчилгээ болдог. Сүүлийн үед хиймэл үе суулгах мэс засал жил ирэх тусам нэмэгдэх болсон ба согог заслын ажилбаруудаас хамгийн өргөн хийгддэг ажилбар болсон байна.

  Шоу Чуан Эмнэлэг өвдөгний үений хэсгийн имплант суулгах ажилбарыг бичил мэс заслын шинэлэг өвөрмөц арга технологиор бусдаас анхлан хийж байгаа бөгөөд олон арван өвчтөнд дахин чөлөөтэй алхан явах боломжийг олгож байна. Бичил мэс ажилбарын өвөрмөц арга технологийг ашигласнаар зүсэлтийн хэмжээ 7 см болж багасаж, цус алдалт, ясны гэмтэл, мэс ажилбарын үргэлжлэх хугацаа, өвчтөний эдгэрэх хугацаа үлэмж багасах боломжийг олгож байна. Ингэснээр өвчтөн мэс ажилбарын дараагаар 3-5 хоногт эмнэлгээс гарах боломжтой болж байна.

  Хиймэл үеийг тусгай метал болон өндөр нягтралтай хуванцар эдээр хүний үений бүтцийг орлож чадахуйц байдлаар хийдэг. Согог заслын ажилбарт хамгийн өргөн хэрэглэгдэж буй метал бол титан, кобальт-хром, өндөр нягтрал тусгай бэхжилттэй полиэтилен юм.

  Үений гадаргууд тусгай имплант суулгах ажилбарыг бичил мэс заслаар хийхийн өмнө үений гадаргуугын хуучин үхэжсэн хэсгүүдийг бүрэн цэвэрлэх ёстой. Ингэсний дараагаар үений имплантыг бүслүүрээр ясанд найдвартай бэхэлдэг.

  Ийм найдвартай бэхэлгээний хүчинд өвчтөний цаашид унаж бэртэх боломж багасдаг. Ялангуяаа настай хүмүүс ариун цэврийн өрөөндөө болон шөнө орноос босох үедээ унаж бэртэх нь ихээхэн элбэг байдаг ба хиймэл үений найдвартай бэхэлгээ энэ үед их чухал үүрэгтэй юм.

  Дунд чөмөг бол хүний биеийн хамгийн урт яс ба дунд чөмөгний дээд толгой хэсэг нь сүүжний хонхорт бэхлэгдэж түнхний үеийг үүсгэдэг. Түнхний үе ихээхэн хөдөлгөөнтэй үе бөгөөд хөлийг олон чиглэлд чөлөөтэй хөдлөх боломжийг олгож өгдөг.

  Дунд чөмөгний хүзүү хэсгийн судаснууд толгойн хэсгээ тэжээлээр хангадаг ба дунд чөмөгний хүзүүний хэсгийн хугарлын үед мөн ясны сийрэгжилтээс үүссэн хугарлын үед толгойн хэсэгточих цусан хангамж алдагдаж толгойн хэсгийн ясны үхжил үүсдэг. Ийм нөхцөлд хиймэл үе суулгах мэс засал хийх зайлшгүй шаардлага урган гарч ирдэг.
 
Заалтууд
  Түнхний үений төрөлхийн гажиг хөгжлүүд, түнхний үений дегенератив артрит, дунд чөмөгний толгойн хэсгийн үхжил, дунд чөмөгний хүзүүний хэсгийн байршил алдагдсан хугарал, төрөл бүрийн шалтгаантай үений энэгшлээ алдсан үрэвслүүд.
 
Эмч нар
.Ming-chou KU
.Pei-yuan Li
.Tai-sheng TAN
.Wu-chang CHEN
.Chien-sheng LO
.Chen-chin LO
 
Эмчилгээ
.Согог заслын эмч өвчтөнүүдэд эхлээд рентген шинжилгээ мөн бусад клиникийн үзлэг шинжилгээнүүдийг хийж өвчтөнд хиймэл үе хийх шаардлагатай эсэхийг судална.

.Мэс засал эмчилгээ хийхийн өмнө өвчтөний биеийн байдалд нарийн үнэлэлт дүгнэлт өгнө. Ялангуяаа архаг хууч өвчтэй хүмүүсийн хууч өвчний байдлыг нарийн судална. Жишээ нь 60 аас дээш насныхан зүрхний эхо шинжилгээ хийлгүүлсэн байх шаардлагатай; даралт ихтэй эсвэл чихрийн шижинтэй өвчтөнүүд эмчилгээгээ тогтмол хийлгүүлсэн байх шаардлагатай. Өвчтөний биеийн байдал тогтвортой, хяналтанд байх нь мэс засал эмчилгээний үр дүн сайн байх үндсэн нөхцөл болж өгдөг.

.Хиймэл үе хийх мэс ажилбар хэд хэдэн стандарт ажилбаруудаас бүрдэх ба өвчтөний биеийн байдал, эдгэрлийн явцаас шалтгаалж 4-8 өдөр үргэлжилдэг.

.Үений мэс заслын дараагаар үенд 2-3 хоног гуурс тавьдаг ба энэ нь үений завсрын илүүдэл цус болон шүүрлийг гадагшлуулж хаван үүсэхээс сэргийлдэг.

.Үений мэс засал эмчилгээний дараагаар эмч өвчтөнд биеэ хэрхэн арчлах мөн ямар хөдөлгөөн дасгал хийх талаар зөвлөгөө өгнө. Өвдөгний үений хөдөлгөөнийг сайжруулхад зориулагдсан нөхөн сэргээлтийн тусгай багаж өвчтөний өвдөгний үений хөдөлгөөн түргэн шуурхай сэргэхэд тусална.

.Үений мэс засал эмчилгээний дараагаар өвдөлтийг намдаах эмийн эмчилгээ хийгдэх боловч өвдөлт намдаагч PCA суулгацыг суулгуулбал өвдөлт улам ихээр намдах болно. Гэвч энэ суулгацыг худалдан авах шаардлагатай ба үнийн хувьд нилээд өндөр байдаг юм, ойролцоогоор $4000-$5000.

.Үений мэс засал эмчилгээний дараагаар үений хүндрэл үүсэхээс сэргийлж өвчтөн 6 долоо хоногийн турш таяг тулах шаардлагатай ба хэвийн алхаж авах хүртэл ойролцоогоор 3 сар зарцуулагдана, бага хэмжээний ачаалал болон дасгалыг 6 сарын дараагаас хийж эхлэх боломжтой.
 
No. 6, Lugong Rd., Lugang Town, Changhua County 505 Taiwan Skypeshowimc  MSNshowimc@gmail.com
Email:showimc@gmail.com Copyright ©2009 Show Chwan Memorial Hospital.
Mobile phone:+886-921-975-153
phone number:+886-4-781-2012 Fax:+886-4-7073222
Designed by Shangri-La Information Technology CO,LTD