| Гадаад Иргэдэд Үйлчлэх Хэсэг \ Согог Зосал \ Өвдөгний Үений Мэс Засал |
|
| Товч танилцуулга |
| Өвдөгний үений мэс засал |
Өвдөгний үений бүтэц
Өвдөгний үе дунд чөмөг, шилбэний яс, тойг гэсэн үндсэн гурван яс мөн бусад мөгөөрсөн холбоосуудаас бүрдсэн үе юм. Хэд хэдэн булчин ба шөрмөс өвдөгний үений хөдөлгөөнийг нөхцөлдүүлж гэмтэж бэртэхээс сэргийлж байдаг. Өвдөгний үений баруун зүүн талын шөрмөснүүд өвдөгний үеийг баруун зүүн тийш хөдлөхөөс сэргийлж бэхэлж байдаг.
Остеоартрит болон бусад дегенератив артритуудын үед өвдөгний үений завсар нарийсч гадаргуугын уян гулгамхай чанар алдагддаг. Ингэснээр өвчтөний өвдөгний үений хөдөлгөөн хязгаарлагдаж, өвдөгний үений хэлбэр алдагдаж, хөдөлгөөн хийх үед өвдөлттэй болж хүний өдөр тутмын хөдөлгөөний идэвхжлийг алдагдуулдаг.
|
| |

Хиймэл өвдөгний үений бүтэц
Хиймэл өвдөгний үенийг метал болон тусгай хуванцар эдээр хийдэг. Хиймэл үений дунд чөмөг болон шилбэний хэсгийг титан эсвэл кобальт-хромын хайлшаар хийдэг, тойг болон бусад хэсгүүдийг өндөр нягтралтай полиэтиленээр (PE) хийж хиймэл үеийг өөрийн үе мэт бат бөх боловч уян зөөлөн чанартай хийдэг. Хиймэл үе гурван хэсгээс бүрдэх ба энэ нь үений чөлөөтэй хөдөлгөөнийг бүрэн хангахуйц юм.
|
| |
| Заалтууд |
|
Остеоартрит буюу яс ургах өвчин, ревматоид артрит, гэмтлийн артрит, тулай артрит, ба бусад өвчний шалтгаант артритууд.
|
| |
| Эмч нар |
.Ming-chou KU
.Pei-yuan Li
.Tai-sheng TAN
.Wu-chang CHEN
.Chien-sheng LO
.Chen-chin LO
|
| |
| Эмчилгээ |
Шоу Чуан эмнэлгийн хиймэл үе суулгах бичил мэс засал:
1.Сайн чанарын имплантууд, бичил мэс заслын тоног төхөөрөмжүүд
2.8-12см хэмжээтэй жижиг зүсэлтүүд
3.Бага цус алдалт ба мэс заслын дараах өвдөлт
4.Эдийн бага гэмтэл
5.Мэс заслын үргэлжлэх хугацаа бага, 1 цаг орчим
6.Эмнэлэгт байх хугацаа богино, 5-7 өдөр
7.Өвчтөний амьдралын чанар дээшилнэ
|