略過巡覽連結
 
 
Эрүүл мэнд & Жуулчлал \ Аялал жуулчлалЗам тээврийн мэдээлэл

Аялал жуулчлалын газар
Тайваны аялал жуулчлалын цахим хаяг:http://eng.taiwan.net.tw/
24-цагийн лавлагаа:0800-011765
  Гадаадын жуулчдын ая тухтай нөхцөлийг нэмэгдүүлхийн төлөө 24 цагийн үнэгүй зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг ажлуулж байна. Уг утсаар та Тайваны талаарх бүхийл хэрэгцээт мэдээллүүдээ Хятад, Англи, Япон хэлээр авах боломжтой.

Аялал жуулчлалын мэдээллийн төв:886-2-27173737
  Аялал жуулчлалын мэдээллийн төвд аялал жуулчлалын талаарх бүхийл мэдээллийг авах боломжтой.

Олон улсын нислэг/Үйлчилгээ
  Өнөөгийн байдлаар Тайваньд хоёр олон улсын нисэх онгоцны буудал байна: Таоены олон улсын нисэх онгоцны буудал (CKS, Тайпей хотоос 40 км зайтай), Гаохсиун хотын олон улсын нисэх онгоцны буудал (KHH). Тайваны олон улсын нислэгийн авиа компаниуд дэлхийн томоохон хотууд руу олон тооны нислэг үйлдэж байна. Ихэнх олон улсын нислэгүүд Таоены олон улсын нисэх онгоцны буудалд буудаг, Гон-Конг болон зүүн өмнөд Азийн зарим орноос нислэгүүд Гаохсиун хотын олон улсын нисэх онгоцны буудалд бууж байна.

CKS Нисэх онгоцны буудал:http://www.taoyuanairport.gov.tw/CKSeng/
KHH Нисэх онгоцны буудал:http://www.kia.gov.tw/english/e_index.asp

Нислэгийн үйлчилгээ/Орон нутгийн нислэгүүд
  Тайваны том хотуудын хооронд орон нутгийн нислэгүүд тогтмол үйлдэгдэж үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Баяр ёслолын өдрүүдээр онгоцны билет дуусах магадлал өндөртэй байдаг тул нислэгийнхээ билетийг урьдчилж захиалах шаардлагатай.

TransAsia Airways:http://www.tna.com.tw/
Far Eastern Air Transport:http://www.fat.com.tw/
Uni Air:http://www.uniair.com.tw/uniairec/index1.aspx
Mandarin Airlines:http://www.mandarin-airlines.com/index.html

Газраар зорчих
Тайваны хурдны галт тэрэг:http://www.thsrc.com.tw/

  Тайваны хурдны галт тэрэг 2006 оноос үйлчилж эхэлсэн. Одоогийн байдлаар найман зогсоол ашиглалтанд орсон байна: Тайпей, Банчао, Таоян, Хсинчу, Тайчун, Чиаи, Тайнан, Зуоин. Тайваны хурдны галт тэрэгний замын нийт урт 345 километр ба Тайваны хойт хэсэг болох Тайпей хотоос урд хэсэг болох Гаосиун хотуудын хооронд зорчиход ойролцоогоор 1 цаг 27 минут зарцуулагдаж байна.

Тайваны төмөр зам:http://www.railway.gov.tw/index/index.aspx

  Тайваньд төмөр зам ихээхэн хөгжсөн ба олон хотуудын хооронд төмөр замаар тухтай түргэн шуурхай зорчих боломжтой. Тайваньд үнийн хувьд ялгаатай Фусин, Чугуан, Це-чичан гэсэн гурван төрлийн вагон үйлчилдэг ба та өөрийн цаг хугацаа, очих газар, боломж нөхцөлөөсөө шалтгаалж сонгох боломжтой. Билетийг гурван өдрийн өмнөөс худалдаж авах боломжтой.

Тайваны төмөр замын цахим хаяг:http://www.trtc.com.tw/c/

Чанхуа мужийн Луган хот руу очих
Нийтийн тээвэр
  Эхлээд вагон эсвэл автобусаар Чанхуа эсвэл Тайчун хотод ирэх хэрэгтэй, дараа нь тэндээсээ Луган хот руу явах автобусандаа сууна. Та бүхэн цагийн хуваариудыг лавлах утаснуудаас урьдчилж авна уу.
 
Машинаар
Тайваны хойд хэсгээс:
1.1 дугаарын хурдны замаар явж байгаад Чанхуагийн уулзвараар гарч 142 дугаарын мужийн замаар явсаар Луган хотод ирнэ.

2.1 дугаарын хурдны замаар явж байгаад Чанхуа хотод хүрээд 19 дугаарын мужийн хурдны замаар яваад дараа нь 142 дугаарын мужийн замаар явсаар Луган хотод ирнэ.

3.1 дугаарын хурдны замаар явж байгаад Тачиа хотод хүрээд 17 дугаарын мужийн хурдны замаар явсаар Луган хотод ирнэ.
 
Тайваны өмнөд хэсгээс:
1. 1 дугаарын хурдны замаар явж байгаад Юанлин уулзвараар гарч 148 дугаарын мужийн замаар Шиху хүрээд дараа нь 135 дугаарын мужийн замаар явсаар Луган хотод ирнэ.

2. 19 дугаарын мужийн хурдны замаар Шиху хүрээд дараа нь 135 дугаарын мужийн замаар явсаар Луган хотод ирнэ.

3. 17 дугаарын мужийн хурдны замаар явсаар Луган хотод ирнэ.

Эх сурвалж: Луган хотын аялал жуулчлалын төв, Зам тээврийн яам
GO TOP
 
No. 6, Lugong Rd., Lugang Town, Changhua County 505 Taiwan Skypeshowimc  MSNshowimc@gmail.com
Email:showimc@gmail.com Copyright ©2009 Show Chwan Memorial Hospital.
Mobile phone:+886-921-975-153
phone number:+886-4-781-2012 Fax:+886-4-7073222
Designed by Shangri-La Information Technology CO,LTD