| Эрүүл мэнд & Жуулчлал \ Эрүүл мэндийн жуулчлалын санамжууд |
|
| Онгоцны буудлын так |
|
Онгоцны буудлын таксыг ихэнх тохиолдолд билетийн үнэнд шингээсэн байдаг. Зарим тохиолдолд онгоцны буудлын такс онгоцны билетэнд ороогүй байдаг ба үйлчлүүлэгч 10 америк долларын таксыг урьдчилан төлж онгоцны буудлын нисэх танхим руу орохдоо такс төлсөн тасалбараа үзүүлэн орох ёстой байдаг.
|
| |
| Цагийн хуваариуд |
| Төрийн байгууллага |
Ажлын өдрүүд |
8:30 ~ 12:30
13:30 ~ 17:30 |
| Ажлын өдрүүд |
Хаалттай |
| Хувийн хэвшил |
Ажлын өдрүүд |
8:30/9:00 ~ 17:30 |
| Их дэлгүүрүүд |
11:00 ~ 21:30 |
Бараг өдөр бүр |
| Жижиг дэлгүүрүүд |
10:00/11:00 ~ 21:00/22:00 |
Бараг өдөр бүр нээлттэй, Цагаан сараас бусад үед |
| Хүнсний жижиг дэлгүүрүүд |
Өдөр бүр 24 цаг |
Өдөр бүр |
| Хоолны газрууд |
Үдийн хоол 11:00 ~ 14:00
Оройн хоол 17:30 ~ 21:00 |
Бараг өдөр бүр |
|
|
| |
| Мөнгөн тэмдэгт |
|
Тайваны мөнгөн тэмдэгт Шинэ Тайвань Доллар (NT$) ба NT$2000, NT$1000, NT$500, NT$200, and NT$100 гэсэн цаасан мөнгөн тэмдэгт, NT$50, NT$20, NT$10, NT$5 and NT$1 гэсэн зоосон мөнгөнөөс бүрддэг.
|
| |
| Утасны код |
|
Тайваны утасны код 886. Хэрвэ та Тайвань руу залгаж байга бол эхлээд гарцын дугаараа дараа нь 886, дараа нь хотын код, дараа нь утасны дугаараа хийнэ. Гар утас руу залгаж байгаа бол хотын код хийх шаардлагагүй.
|
| |
| Утсан харилцаа |
|
Тайваньд гаднаас таксфоны утаснаас залгахдаа зоосон мөнгө мөн карт ашигладаг. NT$1, NT$5, NT10 зоосон мөнгийг ашиглаж болно, дотоод дахь залгалтанд нэг минутанд NT$1 унадаг. Утасны карт нь соронзон мөн IC төрлийн гэж хуваагдана. Соронзон карт голдуу NT$100, IC төрлийн карт NT$200 ба NT$300 мөнгөн дүнтэй байдаг. Утасны картыг төмөр замын буудал, автобусны буудал, дэлгүүрүүд мөн бусад үйлчилгээний цэгүүдээс худалдан авах боломжтой. Орон нутгийн доторх залгалт хийж буй тохиолдолд орон нутгийн кодыг хийх шаардлагагүй. Тухайн орон нутгаас гадагшаа залгалт хийж байгаа тохиолдолд орон нутгийн кодыг оруулна. Олон улсын залгалтыг гар утаснаас, олон нийтийн IDD утас мөн зочид буудлын IDD утаснаас хийж болно. Олон улсын залгалт зургаа зургаан секундээр тооцогддог.
|
| |
| Гар цайлгах |
|
Тайваны ихэнх зочид буудал, хоолны газрууд үйлчилгээний хураамж болох 10% -ийг үнийн дүнд оруулсан байдаг тул гар цайлгах мөнгийг тэр бүр өгөөд байх шаардлагагүй. Хэрвээ үнийн дүнд үйлчилгээний хөлс ороогүй байвал гар цайлгах мөнгийг бага хэмжээнд өгч болно. Тайваньд тип буюу гар цайлгах мөнгийг заавал өгөх шаардлагагүй байдаг.
|
| |
| Цахилгаан |
|
Тайвань 110 вольт 60 Гц хүчдэл ашигладаг ба Европ, Австрали, Зүүн өмнөд Азийн зарим улс орны цахилгаан хэрэгслийг тог тохируулагчаар дамжуулан ашиглана. Ихэнх газруудад 220 вольтын хүчдэлийг ашигладаг ба үүнийг голдуу агааржуулагчинд ашигладаг.
|
| |
| Виз |
|
Гадаадын иргэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр Тайваньд аялж зугаалах, суралцах, дадлагажих, бизнес хийх, төрөл саднаа эргэж ирэхээс гадна эмчилгээ хийлгүүлэхээр ирэх боломжтой. Виз авахын тулд бүрдүүлэх бичиг баримтын дэлгэрэнгүй жагсаалтыг өөрийн улсын Тайваны төлөөлөгчийн газраас авна уу.
|
| |
| Хэрэгцээт утасны жагсаалт |
| Яаралтай дуудлага(Үнэгүй дуудлага) |
Гал команд, түргэн |
119 |
| Цагдаа |
110 |
| Гадаад хэл дээрх лавлах |
100 |
| Хятад хэл дээрх орон нутгийн лавлах |
104 |
| Хятад хэл дээрх холын дуудлагын лавлах |
105 |
| Англи хэл дээрх лавлах |
106 |
| Цаг |
117 |
| Цаг агаар |
166 |
| Аялал жуулчлалын мэдээлэл |
886-2-2717-3737 |
| 24- цагийн үнэгүй аялал жуулчлалын лавлах |
886-800-011-765 |
| Таксины дуудлага англи дээр |
886-2--2799-7997 |
| Тайпей хотын гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн хэсэг |
886-2-2381-7475 |
| 886-2-2381-8341 |
| 886-2-23817494 |
| Таоюены олон улсын нисэх онгоцны буудлын таксины гомдол хүлээн авах утас |
886-3-398-2241 |
| 886-3-398-2177 |
| Тайчун хотын гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн хэсэг |
886-4-2222-3725 |
| Гаошун хотын гадаадын иргэдийн асуудал хариуцсан цагдаагийн хэсэг |
886-7-215-4342 |
|
|
| |
| Олон улсын ярианы карттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу :
Chunghwa Telecom
|
| |
| Тээвэр |
Тайваньд олон улсын болоод дотоодын тээвэр зам харилцаа өндөр хөгжсөн.
Онгоц:
Тайваньд олон улсын нислэгийн 34 авиа компани байдаг ба дэлхийн томоохон 56 хот руу нислэг үйлдэж байна. Орон нутгийн нислэгийн 4 авиа компани байдаг ба Тайваны том хотууд болон арлууд руу тогтмол нислэг үйлдэж байна.
Автобус:
Тайваны олон улсын нисэх буудлаас томоохон хотууд руу автобус байнга үйлчилдэг. Хотуудад болон хот хооронд нийтийн тээвэр өргөн хөгжсөн байдаг.
Тайваны хурдны галт тэрэг:
Тайваны хурдны галт тэрэгний замын нийт урт 345 километр ба Тайваны хойт хэсэг болох Тайпей хотоос урд хэсэг болох Гаосиун хот болон Зуоин хотыг холбосон байдаг ба Тайваны 10 мужаар дайран өнгөрч томоохон хотуудад зогсдог. Одоогийн байдлаар зургаан зогсоол ашиглалтанд орсон байгаа: Банчао, Таоян, Тайнан. Мөн дөрвөн шинэ зогсоол баригдаж байна: Нанган, Миаоли, Чанхуа, Юнлин. Дэлгэрэнгүй мэдээллийг.
дараах хаягаас авна уу:Taiwan High Speed Rail Corporation
Төмөр зам:
Тайваньд төмөр зам ихээхэн хөгжсөн ба олон хотуудын хооронд төмөр замаар тухтай аялах боломжтой. Билетийг 3 өдрийн өмнөөс худалдаж авах боломжтой.
Машин түрээслэх:
Машиныг томоохон нисэх буудлууд болон хотуудын төвөөс түрээслэн авах боломжтой. Мөн томоохон зочид буудлууд болон такси компаниуд машин түрээслүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
|
| GO TOP |