|
|
|
|
| Үйлчлүүлэгсдийн сэтгэгдэл \ Үйлчлүүлэгсдийн сэтгэгдэл |
|
41 настай Гантулга олонд танигдсан мото спортын тамирчин ба түүний мөрөөдөл бол Чингис хааны яруу алдарт гайхамшигт гавьяаг өнөөгийн мотоспортын талбар дээр үлгэрлэн гаргах юм.
Тэрээр нурууны өвдөлттэй байсан ба түүнийгээ эмчлүүлэхийн тулд Герман, Солонгос, Хятад зэрэг орнуудаар явж эмчилгээ хийлгүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм. Түүний ах түүнд Тайваны Чанбин Шоу-Чуан эмнэлгийг танилцуулснаар тэрээр манай эмнэлэгт 2008 оны 12-р сарын 2-нд нурууны бичил мэс засал хийлгүүлсэн юм. Мэс заслаас 2 хоногийн дараагаас эхлэн тэрээр босож явах боломжтой болсон юм. Мэс заслын дараа Гантулгын нурууны өвдөлт арилсан ба түүний бусад дагалдах зовиурууд мөн арилсан юм.
Мэс заслыг 12-р сарын 2-нд хийсэн бөгөөд тэрээр эмнэлгээс 12-р сарын 4-нд гарсан юм.
Хуан Гуочен эмч хэлэхдээ хэрвээ нурууны мэс заслын уламжлалт аргыг хэрэглэсэн бол дор хаяж 10 см зүсэлт хийж долоо хоногоос доошгүй хугацаанд эмнэлэгт эмчлүүлэх хэрэгцээ гарах байсан юм гэсэн байна. Чанбин Шоу-Чуан эмнэлэг анагаах ухааны сүүлийн үеийн гол ололт болсон бичил мэс заслын технологийг ашиглаж нарийн түвэгтэй хагалгааг маш өндөр түвшинд хийх бололцоотой болсон юм.
Хэдийгээр Герман, Солонгосд бичил мэс заслыг хийж байгаа боловч Чанбин Шоу-Чуан эмнэлэгт ихээхэн амжилттай хийгдэж байгаа нь манай эмнэлэг аливаа мэс ажилбарыг маш нарийн оношлогооны үндсэн дээр онош бүрэн төгс итгэлтэй болсны дараагаар хийдэгд оршино. Оношлогоонд бид сүүлийн үеийн нуруу дискний томограф, ангиограф, цистограм зэрэг өндөр мэдрэмжтэй бүхийл багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.
Гантулгын санааг зовоож буй асуудал бол эмчилгээний дараа дахин уралдааны замд гарч тамирчны амьдралаа үргэлжлүүлж болох эсэх байсан юм.
Хуан Гуочен эмч эмчилгээний үр дүн хэдийгээр сайн байгаа боловч автоспортоор дахиж уралдах нь нуруунд хэт их ачаалал өгч өвчин дахин сэдрэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс яг уралдаанд байнга оролцох биш харин уралдааны арга техникийг шинэ залуу тамирчдад зааж сургах мэтийн арай ачаалал багатай ажил хийхийг зөвлөсөн юм.
|
|
|
|