| Шоу Чуаны танилцуулга \ Шоу Чуаны танилцуулга |
|
Зорилт:Дэлхийн жишигт нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлж, дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлэх.
Зорилго:Эрүүл мэндийн жишиг цогцолбор болох.
Үнэт зүйлс:Хөгжил, Дэвшил, Гэр бүлийн мэт орчин бүрдүүлэх, Харилцан итгэлцэл, Сэтгэл ханамж.
Шоу Чуан эмнэлгийн Тайпей хот дахь салбар нь Тайваны хойд бүс нутгийн хүн амд, Шоу Чуан Нэрэмжит Эмнэлэг, Хушан Шоу Чуан, Чан-Бин Эрүүл Мэндийн Цогцолбор нь Тайваны дунд бүс нутгийн хүн амд, Тайнан хотын эмнэлэг, Ганшан Шоу Чуан эмнэлэг нь Тайваны өмнөд бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Үүний зэрэгцээгээр Шоу Чуан Сувилгаа болон Анагаахын Технологийн коллежийг үүсгэн байгуулж байна.
|
| Байгууллагын зохион байгуулалт |

|
| Ирээдүйн зорилтууд |
Эмнэлгийг Эрүүл Мэндийн Цогц Төв болгох нь Тайваны Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолборын үндсэн зорилго юм. Мөн анагаах ухааны дэвшилтэт арга технологи, багаж тоног төхөөрөмжөөр өвчний оношийг зөв тогтоож, өвчний үе шат, өвчтөний онцлогт тохирсон эмчилгээг дэлхийн стандартын дагуу шуурхай гүйцэтгэж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж байх. Дэлхийн хэмжээний чанартай үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэхдээ хувь хүний хэрэгцээг бүрэн хангасан, түргэн шуурхай үйлчилгээг эрхэмлэж, эмнэлгийн орчныг хэвшмэл хэв маягаас салгаж гэр орондоо байгаа мэт халуун дулаан орчныг бүрдүүлхэд оршино.
|
| Чан-Бин Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор |

Чан-Бин Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор нь тансаг, тухтай, тусгай үйлчилгээ үзүүлхийн зэрэгцээ үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн болон хувийн хэрэгцээнд шаардагдах бүхийл үйлчилгээг бүрдүүлсэн цогцолбор юм. Үүнд: зочид буудал, хүнс хоол унд, хувцас бэлэн бүтээгдхүүнийн дэлгүүрүүд, амарч зугаалах талбай, тээвэр үйлчилгээ, эрүүл мэндийн музей, кино театр зэрэг боловсролын болоод соёлын төвүүд.
|
| |

Чан-Бин Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор нь PET/CT, Gamma Knife (Тархины мэс заслыг гаднаас нь хийх), Extracorporeal Shock Wave (Бөөрний чулууг гаднаас бутлагч) зэрэг хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр өвч тоноглогдсон.
|
| |
| Олон Улсын Харилцаа |
|
Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолборын эмч, мэргэжилтнуудийн цөөнгүй нь Америк, Канад, Европын анагаахын томоохон сургуулиас эрдмийн зэрэг авч, Их Британи, АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан дэлхийн хэмжээний гэх тодотголтой. Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор олон улсын эмнэлгийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог ба олон улсын харилцаагаа идэвхийлэн өргөжүүлж байна.
|
| |
| Олон улсын солилцоо ба сургалтууд |
|
Шоу Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг тогтмол сайжруулж байх үүднээс гадаадын шилдэг эмч мэргэжилтнүүдийг тогтмол урин авчирч хамтарсан сургалт семинаруудыг зохион байгуулж байна (Хүснэгтээс харан уу). Мөн Шоу Чуан олон улсын хүмүүнлэг үйлсийг дэмжих зорилгоор Науру улс руу өөрсдийн мэргэжилтнүүдийг илгээж 2 долоо хоногийн хугацаанд үнэгүй үзлэг эмчилгээ, сургалт хичээлүүдийг явуулж нутгийн ард иргэдийн өндөр талархалыг хүлээсэн.
|
| |
| Он/сар |
Улс |
Нэр |
Ажилбар |
Тасаг |
| 2003/10 |
Канад |
Dr. Raoual Bonan |
percutaneous coronary intervention (PCI) |
Зүрх судас |
| 2003/11 |
Япон |
Dr. Tsutomu Fujita |
Percutaneous Transluminal Coronary Angioplasty (PTCA) and stenting |
Зүрх судас |
| 2004/03 |
Япон |
Dr. Shigeru Nakamura |
percutaneous coronary intervention (PCI) |
Зүрх судас |
| 2004/11 |
Япон |
Dr. Shigeru Nakamura |
percutaneous coronary intervention (PCI) |
Зүрх судас |
| 2005/03 |
Америк |
Dr. Joseph Wing-Cheong Leung |
Compound ERCP system operation |
Хоол боловсруулах |
| 2006/12 |
Япон |
Dr. Sunao Nakamurs |
Cardiovascular interventional treatment and (angioplasty) |
Зүрх судас |
| 2007/05 |
Япон |
Dr. Yamamoto Masakazu |
Hepatic resection for HCC and pancreas Whipple operation |
Мэс засал |
|
|
| |

Зураг 7 Нару улсад очсон баг
|
| |
| Олон улсын эрүүл мэндийн арга хэмжээнүүд |
 |
 |
| Дубай уулзалт |
Тайвань-Вьетнам уулзалт |
 |
 |
| Гон-Конгийн үзэсгэлэн |
Фузоу арга хэмжээ |
|
| |
| Олон улсын хамтрагч байгууллагууд |
|
|
| |
| GO TOP |