略過巡覽連結
 
 
Гадаад Иргэдэд Үйлчлэх Хэсэг \ Шүд

Авхагддаггүй хиймэл шүдэлбэр гэж юу вэ?
  Авхагддаггүй хиймэл шүдэлбэр сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон эмчилгээний ололтыг тусгасан аргачлал юм. Авхагддаггүй хиймэл шүдэлбэр нь шүдний өнгө төрх гоо сайхныг эргүүлэн авчрахаас гадна шүдний үйл ажиллагааг бүрэн сэргээдгээрээ онцлог юм. Шүдэлбэрийг суулгахда хүний биед хор нөлөөгүй титан суурийг ашигладаг ба уг тусгай суурин дээр хиймэл шүдийг бэхэлж өгдөг.
 
Энэ үйлчилгээ ямар хүмүүсд тохиромжтой вэ?
  Авхагддаггүй хиймэл шүдэлбэрийг ямарч насны хүмүүсд хийж болох ба ялангуя авхагддаг шүдэлбэр хийлгүүлхэд бэрхшээлтэй мөн ахимаг насныханд илүү тохиромжтой.

  Гэхдээ,

  Чихрийн шижин, ясны сийрэгжилт, зүрхний өвчин, цусны өндөр даралт, халдварт өвчин, цус бүлэгнэлтийн эмгэгүүд, хавдрын өвчинтэй хүмүүс уг суурь өвчнүүдээ авхагддаггүй хиймэл шүдэлбэрийг хийлгүүлхийн өмнө сайн эмчлүүлсэн байх шаардлагатай.
 
Авхагддаггүй хиймэл шүдэлбэрийн давуу талууд:
  Авхагддаггүй хиймэл шүдэлбэр нь холхиж сугардаггүй ба хоол хүнсийг өөрийн жинхэн шүд мэт бүрэн зажилах боломж олгодог. Мөн амны хөндийд илүүдэл зай эзлэхгүй тул өөрт эвтэй, төвөгшөөл багатай юм. Хэлбэр хэмжээний хувьд таны өөрийн шүд мэт байх ба бүрэн зуулт хийх боломжийг олгоно. Мөн танд бусад хиймэл шүдэлбэрийг бодоход амны хөндийн илүү эрүүл орчинг авчрах болно.
 
●Ажилбарын явц
 
Авхагддаггүй шүдэлбэр
Эхний үйлчилгээ
Хувиар Эхний өдөр Хоёр дахь өдөр Гурав дахь өдөр
Үйлчилгээ Суулгах Аялал Хяналт ажиглалт
Хугацаа 4 цаг (Хүсэлтээр ) 30 минут
4 - 5 сарын дараа
Эргэн ирэх
Хувиар Эхний өдөр Хоёр дахь өдөр Гурав дахь өдөр
Үйлчилгээ Хиймэл шүдний цөгцийг хийх Метал бүслүүрийг суулгах Хиймэл цөгцийг суулгах
Хугацаа 30 минутаас 1 цаг 30 минутаас 1 цаг 30 минутаас 1 цаг
 

Үнэ:
  Санамж: Авхагддаггүй хиймэл шүдэлбэрийг хийх эсэх нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалтай нягт уялдаатай.
 
GO TOP
 
No. 6, Lugong Rd., Lugang Town, Changhua County 505 Taiwan Skypeshowimc  MSNshowimc@gmail.com
Email:showimc@gmail.com Copyright ©2009 Show Chwan Memorial Hospital.
Mobile phone:+886-921-975-153
phone number:+886-4-781-2012 Fax:+886-4-7073222
Designed by Shangri-La Information Technology CO,LTD