略過巡覽連結
 
 
Эрүүл Мэндийн Жуулчлал \ Шоу-Чуан таны төлөө

 Шоу-Чуан таны төлөө
 
.Хүлээгдэл чирэгдэлгүй
.Боломжит эмнэлгийн тусламж
.Өрнө дорнын анагаах ухааны чөлөөт сонгол
.Дэлхий нийтийн анагаах ухаан болон эрүүл мэндийн тусламжийн түншлэл
.Аялал жуулчлалтай холбогдсон эрүүл мэндийн тусламж
.Хувь хүний онцлогт тохирсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
.Үйлчилгээг олон хэл дээр авах бололцоог олгож байна
 
Дэлхийн түвшний чанар
  Шоу-Чуан эрүүл мэндийн салбарт олсон амжилтуудаараа дэлхийд танигдсан. Ялангуяа хиймэл үе, зүрх судасны болон гоо сайхны хагалгаа, эрүүл мэндийн оношилгоогоор онцгой амжилтанд хүрсэн.

  Шоу-Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор Ази тивийн анхны бичилмэс заслын теле төвийг Францын Institut de Recherche contre les Cancers de l'Appareil Digestif/European Institute of Telesurgery (IRCAD/EITS) хамтран байгуулсан.

  Энэ төв өндөр жишиг бүхий эрүүл мэндийн үйлчилгээтэйгээс гадна, дээд зэргийн шаардлага хангасан анагаахын бааз суурь болоод судалгаа шинжилгээ, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн хангамж, эмч болон нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн. Чимхлүүр ажиллагаатай, нарийн техник технологи, ур чадвар шаардсан мэс ажилбаруудыг гүйцэтгэх боломжийг бүрэн хангаж чадсан төв юм.
 
Дээд зэргийн тохилог орчин

  Чан-Бин Шоу-Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор Тайваны төв хэсэгт байрлах эрүүл мэндийн тэргүүлэх үйлчилгээтэй төв юм. Үйлчлүүлэгсдэд дээд зэргийн тохилог ВИП орчинг бүрдүүлсэн. Эмнэлгийн орчинг дээд зэргийн амралт сувиллын газар мэт болгож тохижуулсан. Өвчтөн эрүүл мэндийн цэцэрлэгт хүрээлэнд аялан тухалж бүхий л өвчин зовлонгоо илааршуулан эдгээж эрүүл шинэ амьдралд хөл тавих боломжийг олгоно.
 
Үйлчлүүлэгчийг дээдэлсэн үйлчилгээ
  Тансаг, тухтай, тусгай үйлчилгээ. Хамгийн эхэлж бидэнтэй холбоо тогтоосноос эхлэн гэртээ харих хүртэл Шоу-Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор нь танд, таны эрүүл мэндийн болон хувийн хэрэгцээнд, мөн таныг дагалдан явах ойр дотныхонд бүхийл хүчин чармаалтаа гарган үйлчлэх болно. Шоу-Чуан Эрүүл Мэндийн Цогцолборын ажиллагсад таныг Тайваньд байх бүхий л үеийн туршид халамжилж, үйлчлэх болно. Танд хэрэгтэй бүхэн бидний үүрэг хариуцлага байх болно.
 
Ази тивийн анхны Бичил Мэс Заслын Теле Төв - Asia IRCAD

  Шоу-Чуан Эрүүл Мэндийн Цогцолборын ерөнхийлөгч Хуан Мин-Хо Францын IRCAD/EITS бичил мэс заслын төвтэй хамтарч ажилласны үр дүнд Ази тивийн анхны бичил мэс заслын теле төвийг байгуулсан юм. Уг төв нь орчин үеийн багаж тоног төхөөрөмж үйлчилгээгээрээ Хон-Конг, Япон, Хятад, Сингапурыг тэргүүлэх хэмжээнд хүрсэн болно. 200 сая Тайвань долларын хөрөнгө оруулалттай уг төв нь 3 давхар лаборатори, 1500 пин талбайг эзэлсэн хамгийн сүүлийн үеийн 20 бичил мэс заслын хэсгээс бүрдсэн.
 
Англи Япон хэл дээрх үйлчилгээ
  Эрүүл мэндийн тусламжийг ойртуулах болон гадаад өвчтөнүүдийн ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Шоу-Чуан Эрүүл Мэндийн Цогцолбор эмчийн баг, орчуулгын нарийн бичгүүд, гүйцэтгэх хүлээн авагч болон эмнэлгийн техникчдэд байнгын сургалт явуулж идэвхтэй ажилладаг.

  Хэлний мэдлэгийг шалгаж тодорхойлоход ажиллагсдаас 10 хүн Англи болон Япон хэлний үнэмлэхтэй (GEPT and TOEFL), 50 хүн Англи хэлний курст дотоод болон гадаадад 36-аас илүү цагаар суусан, ажиллагчид Англи хэлний ярианы клуб болон Япон хэлний клубуудад ажлынхаа дараа эмнэлэг дээрээ байнга хамрагддаг.
 
GO TOP
 
No. 6, Lugong Rd., Lugang Town, Changhua County 505 Taiwan Skypeshowimc  MSNshowimc@gmail.com
Email:showimc@gmail.com Copyright ©2009 Show Chwan Memorial Hospital.
Mobile phone:+886-921-975-153
phone number:+886-4-781-2012 Fax:+886-4-7073222
Designed by Shangri-La Information Technology CO,LTD