|
|
|
|
| Эрүүл Мэндийн Жуулчлал \ Эрүүл мэндийн аялал жуулчлал |
|
| Эрүүл мэндийн аялал жуулчлал гэж юу вэ? |
Эрүүл мэндийн аялал жуулчлал нь аялал жуулчлал болон эрүүл мэндийг холбох шинэ чиг хандлага сүүлийн жилүүдэд их түгээмэл болж байна. Нэгдсэн Үндэстний Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын тодорхойлсноор анагаах ухааны аялал жуулчлал нь өвчин туссаны дараа эрүүл мэндийн тусламж авахын тулд бусад орон руу жуулчлахыг хамаарна гэсэн байна.
Үүнд: Гоо заслын болон шүдний эмчилгээтэй адилхан эрүүл мэндийн жижиг тусламж үйлчилгээ эсвэл хавдрын эмчилгээ болон зүрхний мэс засалтай ижил эрчимт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ багтдаг. Эрүүл мэндийн жуулчлал нь ямар нэгэн өвчин тусахаасаа өмнө урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж авах буюу эрүүл мэндийн үзлэгт орох, эрүүл мэндээ хамгаалахын тулд бусад улс орон руу жуулчлах хамаарна.
Урьд нь зөвхөн баян хүмүүс хөгжилтэй улс оронд чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой байсан. Өнөө үед энэ нь улс орны онцлог, эдийн засгийн дэлхий нийтийн хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгдсөн. Үүнд: эмнэлгийн төлбөрийн үнийн өсөлт, тогтворгүй мөнгөний ханш гэх мэт.
Эрүүл мэндийн аялал жуулчлал нь гадаадад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ давхар амарч сувилуулах боломжийг олгодог.
|
|
|
|